Ерөнхий сайд бизнесийнхэнтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд бизнесийнхэнтэй уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймгийн төв Эрдэнэтэд ажиллаж
байна. Тэрээр дөнгөсөн саяхан Эрдэнэтийн бизнес эрхлэгчидтэй уулзсан бөгөөд
бизнесийн орчин ямар байгаа болон Засгийн газраас энэ чиглэл хийж, хэрэгжүүлж
буй ажлаа танилцуулан санал бодлоо
солилцлоо.

Бизнес эрхлэгчид төрөөс юунд
анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг Ерөнхий сайдад учирлажээ. Харин одоо Монгол
Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл
ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцахаар болжээ. Энэ үеэр “Эрдэнэт”
үйлдвэрийн удирдлагуудтай уулзахаас гадна цаашид хэрхэн ажиллах талаар ярилцах
гэнэ.

С.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж