Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Чингис хааны дүрд тоглохоос татгалзжээ. Түүнийг Монголын хамгийн анхны түүхэн олон ангит кино болох “Бага хаадын үе” уран бүтээлийн Чингис хааны дүрд тоглох санал тавьсан ч тэрээр хүлээж аваагүй гэнэ. Учир нь тэрээр Чингис хааны сүнсний дүрд тоглохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн аж.
Чингис хааны дүр нь 22 ангит киноны нэг ангид Эсэн тайшийн зүүдэнд орж ирж байгаагаар гардаг билээ. Тэгвэл Д.Сосорбарам жүжигчин үнэхээр сүнсний дүрд тоглохыг хүссэнгүй юу эсвэл киноны нэг ангид хальт гарахаас татгалзав уу. Чингис хааны дүрд тоглох мөрөөсөл болсон жүжигчин маань яагаад тоглохоос татгалзав гэдэг нь оньсого хэвээр үлдлээ.
Э.ТЭКҮ