Тус аяны хүрээнд Улаангом сумын төр, хувийн хэвшлийн 11 цэцэрлэгийн 2200 хүүхдэд шүдний урьдчилсан үзлэгт оруулах ба Нархан 3-р цэцэрлэгээс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Нээлтийн үйл ажиллагаанд: Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Аймгийн засаг дараг Д.Цэндсүрэн, Боловсролын газрын дарга Ц.Идэрбат, ЭМГ-ын Д.Дулмаа нар нээж үг хэллээ.
Уг үйл ажиллагаанд: ЭМГ, НЭ Хөдөө сумдын эмч мэргэжилтэний хамтарсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Аймгийн засаг даргын нөөцөөс 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гараад байна. Эрүүл мэндийн газраас тус үзлэгт зарцуулагдах материал, тоног төхөөрөмж, үзлэгийн багцын хангалтыг дэмжин ажиллаж байна.
Аян үндсэн 2 ээлжээр явагдана.
1-р ээлж Улаангом сумын Сургууль, цэцэрлэг
2-р ээлж Хөдөө сумдын Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг үзлэгт хамруулах юм.
Үзлэгийн баг
Аяны хүрээнд:
1. Анхан шатны үзлэг хийгдэнэ.
2. Өвчлөлийн түвшин тогтоож хяналтанд авна. /картжуулах/
3. Хяналтанд авсан хүүхдүүдээ эмчлэх үйл ажиллагаа явагдана.
4. Амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах Мэдээлэл сургалт сурталчилгаа хийнэ гэж Увс аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.