Худалдаа үйлчилгээг эрхлэх асуудлаар сургалт хийв

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Худалдаа үйлчилгээг эрхлэх асуудлаар сургалт хийв

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг олон нийтэд сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ажил зохион байгуулагдаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд холбогдох сургалтыг зохион байгуулсан байна.

Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд зохион байгуулагдаж байгаа тус сургалтад нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд оролцож, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөгчдөд мэдээлэл өглөө.

Сургалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт оролцож, Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болон НИТХ-ын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны 07 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг танилцуулсан байна.

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж