
Фото: Yoav Lemmer / AFP
Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу хэвлэлийн бага хурал дээр санамсаргүйгээр Германы канцлер Ангела Меркелийн нүүрэн дээр “сахал” гаргасныг интернэтийн хэрэглэгчид Адольф Гитлерийн сахалтай адилхан гэж үзэв. Олны анхаарал татсан зургийг Израилийн The Jerusalem Post сонинд нийтэлсэн ба түүнийг гэрэл зурагчин Марк Израиль Селлем (Marc Israel Sellem) авчээ. Өдөөн хатгасан шинжтэй зургийн тайлбартай твитүүдийг хожим нь «Al Arabia» телевизийн сайт ба бусад хэвлэлээр дахин нийтэлсэн байна.
Үүний хажуугаар интернэтэд уг зургийн өөр нэг төстэй хувилбар тавигдсан байна. Харин тэр зургийг AFP агентлагийн гэрэл зурагчин Йоав Леммер (Yoav Lemmer) авсан байв. Гэтэл тэрхүү зурагт Меркель “сахалгүй” гарчээ. Түүнийг ANP агентлагийн Райнер Йенсен (Rainer Jensen) авсан байв.
Энэ хачин тохиолдлын талаар аль аль талаас нь тайлбар хийгээгүй байна. Ангела Меркельд санамсаргүйгээр Гитлерийн сахал “зурсан” анхны тохиолдол энэ биш. 2012 онд Голландын Nos телевизийн мэдээнд сувгийн графикийг видео дээр тавихад бас нэг сахал гарч ирсэн байжээ.