Швейцарь Чилид ялагдсан ч рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Швейцарь Чилид ялагдсан ч рекорд тогтоолоо

Швейцарь Чилид ялагдсан ч рекорд тогтоолоо
Порт Элизабет хотноо болсон “Н” хэсгийн хоёрдугаар тойргийн Чили болон Швейцарийн багийн тоглолт 1:0 харьцаатай Өмнөд Америкчуудын ялалтаар өндөрлөснөөр хоёр тоглолтоос зургаан оноотой болж хэсгээ манлайлж эхэллээ. Дэлхийн аваргын түүхэнд хамгийн урт хугацаанд буюу 549 минутын турш хаалгандаа гоол алдаагүй Италийн амжилтыг Швейцарийн баг эвдэж, түүхэн рекорд тогтоосны дараа 75 дахь минутад Чилийн хагас хамгаалагч Марк Гонсалес тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг оруулжээ.

Тоглолт эхэлсэн цагаас л Чилийн шигшээ ялалтын төлөө ширүүн тэмцэл эхлүүлсэн бөгөөд багийн ялалтад хаалгач Клаудио Браво чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тоглолтын дөнгөж 31 дэх минутад Валон Бехрами улаан картаар торгуулж, талбайг чөлөөлснөөр швейцариуд 10-уулаа үлдсэн. Чилийн багийн хувьд гэмтэлтэй байсан шилдэг тоглогч нь талбайд эргэн ирсэн нь фанатуудынх нь хувьд таатай мэдээ байсан ч дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад Өмнөд Америк тивийн мэргэн бууч нь байсан Умберто Суаса төдий л сайн тоглолт гаргаж чадахгүй байсан учир эхний хагасыг өндөрлүүлээд сэлгээний суудалд шилжсэн юм.

Зургаан оноотой хэсгээ тэргүүлж буй Чилийн шигшээ 25-ны өдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Испанийн багтай хийх бол Швейцарь Гондурастай тоглоно.

С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж