Тоглолт эхэлсэн цагаас л Чилийн шигшээ ялалтын төлөө ширүүн тэмцэл эхлүүлсэн бөгөөд багийн ялалтад хаалгач Клаудио Браво чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тоглолтын дөнгөж 31 дэх минутад Валон Бехрами улаан картаар торгуулж, талбайг чөлөөлснөөр швейцариуд 10-уулаа үлдсэн. Чилийн багийн хувьд гэмтэлтэй байсан шилдэг тоглогч нь талбайд эргэн ирсэн нь фанатуудынх нь хувьд таатай мэдээ байсан ч дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад Өмнөд Америк тивийн мэргэн бууч нь байсан Умберто Суаса төдий л сайн тоглолт гаргаж чадахгүй байсан учир эхний хагасыг өндөрлүүлээд сэлгээний суудалд шилжсэн юм.
Зургаан оноотой хэсгээ тэргүүлж буй Чилийн шигшээ 25-ны өдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Испанийн багтай хийх бол Швейцарь Гондурастай тоглоно.
Холбоотой мэдээ