Португаль Хойд Солонгосыг бут ниргэв

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Португаль Хойд Солонгосыг бут ниргэв

Португаль Хойд Солонгосыг бут ниргэв
Дэлхийн аваргын “үхлийн хэсэг”-т багтсан Португалийн шигшээ баг хэсгээсээ “амь гарах” чухал даалгавраа амжилттай биелүүллээ. Өчигдөр орой Кейптаун хотноо болсон Португаль болон БНАСАУ-ын багийн тоглолт түүхэнд тэмдэглэн үлдсэн 1966 оны өнөөх гайхамшигт тоглолтын дараах анхны учраа байв. 44 жилийн тэртээ Англид болсон дэлхийн аваргын наймны нэг шигшээд коммунист орны баг тоглолтын эхний 25 минутын дотор Португалийн хаалганд гурван гоол оруулж, хөлбөмбөгийн ертөнцөд үнэхээр том дуулиан дэгдээсэн боловч 3:0-ээр манлайлж явсан тэд хаалгандаа таван гоол дараалан алдсанаар 5:3-аар ялагдаж байсан гунигтай бас гайхалтай түүх бий. Харин энэ үед домогт Эйсебио дөрвөн гоол оруулж байлаа.
Хар тивийн хөгжингүй гүрний нийслэл Кейптаун хотын бороотой үдэш өрнөсөн хоёр багийн тоглолт энэ удаа “Европын бразилчууд”-ын агуу ялалтаар өндөрлөсөн юм. Эхний тоглолтдоо Зааны ясан эрэгийн багтай гоолгүй тэнцсэн Португальчууд ийнхүү хэсгийн сүүлийн хүнд тоглолтын өмнө хэрэгтэй оноогоо авч чадсан юм. Тэд одоо хэсэгтээ дөрвөн оноотойгоор Бразилийн дараа хоёрдугаарт бичигдээд байна. Харин ялагдал хүлээсэн Хойд Солонгосын баг хэсгийн тоглолтоос нутаг буцах нь тодорхой болсон юм.
Гоолын бороо асгарсан энэ тоглолтын салхийг хагалж, 29 дэх минутад Раул Мейрелиш гоолдсон бөгөөд эхний хагаст өөр гоол ороогүй. Харин сүүлийн 45 минут эхлээд ердөө найман минутын дотор Симау Саброза, Угу Алмейда, Тьягу Мендиш өрсөлдөгчийнхөө хаалганд гурван ч гоол оруулсан бөгөөд цаашид Лиедслн, багийн ахлагч Рональду, удалгүй Тьягу дахин гоолдсоноор 7:0 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэсэн нь энэ байлаа.
Португаль 7:0 БНАСАУ /Кейптаун цэнгэлдэх, Кейптаун/

Гоол: Мейрелиш /29’/, Симао /53’/, Алмейда /56’/, Тьягу /60’, 89’/, Лиедсон /81’/, Рональду /87’/

Португаль: Эдуарду, Мигел, Рикардо Карвальо, Бруно Альвеш, Фабиу Куэнтран, Педро Мендез, Раул Мейрелиш /Мигел Велозу 70’/, Тьягу, Криштиан Рональду, Симау /Дуда 74’/, Угу Алмейда /Лиедсон 77’/

БНАСАУ: Ри Мюн-гук, Ча Жун-хёк /Нам Сун-чол 75’/, Пак Чо-жин, Ри Жун-ил, Жи Юүн-нам, Ри Кван-чон, Ань Ён-хак, Мун Ин-гук /Ким Юн-жун 58’/, Пак Нам-чол /Ким кум-ил 58’/, Хан Ён-жо, Жун Тэ-сэ

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж