Энэ бүхний буруутан нь юу болох тухай жиргээчид саналаа хуваалцав. Ихэнх нь санал нэгтэйгээр төрийн буруу гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл долларын ханш чангарсан биш “чангаруулсан” гэж дүгнэж байв. “Доллар гуай хадан дээр гарсан байснаа одоо бараг уулан дээр гараад суучихлаа..цаашаа үүлэн дээр гарах гээд байдаг, засаг юм бод л доо..” гэх утгатай жиргээг жагсааж бичвэл хэдэн хуудас үргэлжлэх биз.
Зарим нэг нь гадаад валютийн ханш өсөж буйг хоёр хүчин зүйлтэй холбон тайлбарлалаа. Үүндээ, Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт буурсан эрс багассан. Мөн экспортын орлого урьд өмнөхтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээгээр буураад байгаа гэв.
Товчхондоо Монгол руу урсах гадаад валют багасч байгаатай бүгд санал нэгдэж байв. Мөн өөрсдийнхөө хэрэглээнээс ч шалтгаалж байгаа тухай жиргээ ч харагдав. Тухайлбал, “400 мянгын цалинтай мөртлөө 500 мянгын гутал авч өмсдөг, сая төгрөгийн утас барьдаг хачин балай зан арилж байж л долларын ханш бууна даа” “Яагаад валютын өсөлт, эдийн засгаа энэ хэдхэн ченжүүдийн гарт бариулаад байдаг юм, ойлгохгүй байна. Нөгөө олон гавьяат эдийн засагчдынхаа мэдлэгийг одоо ашиглах хэрэгтэй” гэх шүүмжийг онцолж байна.
Долларын тухай яриа өнөөдөр ч мөн үргэлжлэх биз. Төгсгөлийг шүүмжээр биш санаачлага бүхий жиргээгээд өндөрлөе. “Доллар ч бүүр хаданд гарлаа шүү, бүгдээрээ доллар олж ирэхгүй бол ч энэ эдийн засаг хямарлаа. Доллар олж ирцгээе”