Өнөө шөнө 01:00 цагаас ОХУ-ын “Зенит” талбайдаа Германы “Боруссия Дортмунд” багийг хүлээн авна. Өнгөрсөн улирлын “Аваргуудын лиг”-ийн дэд аварга “Боруссия Дортмунд” энэ жил “Үхлийн хэсэг” буюу Английн “Арсенал”, Италийн “Наполи”, Францын “Марсель” багууд багтсан хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан юм.
“Боруссия Дортмунд” Германы “Бундеслиг”-ийн өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн /II.23/ тоглолтод “Хамбург” багийн талбайд зочлон 3:0-ийн харьцаатай хожигдсон.
Харин ОХУ-ын Санкт-Петербург хотын “Зенит” багийн хувьд Оросын “Премьер лиг”-ийг 19 тоглолтод 40 оноотойгоор тэргүүлж байгаа юм.
Дараа 03:45 цагаас Грекийн “Олимпиакос” талбайдаа Английн “Манчестер Юнайтед” багийг хүлээн авч тоглоно. Энэ улиралд түүхэндээ байгаагүйгээр хамгийн муу амжилтыг үзүүлсэн “Манчестер Юнайтед” хасагдах шатад сулхан өрсөлдөгчтэй сугалаа таарсан.
“Манчестер Юнайтед” энэ шатнаас цааш шалгарах магадлал илүүтэй. Учир нь, “Манчестер Юнайтед” багийн шилдэг довтлогчид болох Уэйн Рууни, Робин ван Перси нар гэмтлээс эргэн ирсэн. Өнөө шөнийн тоглолтод гараанд гарч тоглоно гэдгийг “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Дэвид Мойес хэвлэлийн хурлын үеэр мэдэгдээд байна.