Sharp шинэ үйлдвэрийн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Sharp шинэ үйлдвэрийн нээлтээ хийлээ

Sharp Индонезийн Караванг хотод шинэ үйлдвэрийн нээлтээ хийлээ

2014 оны 2 сарын 12-нд Sharp корпораци Индонез улсын Караванг хотод байрлах шинэ үйлдвэрийнхээ албан ёсны нээлтийн ажиллагааг хийлээ.

Энэ үйлдвэрт 2013 оны 9 сараас угаалгын машин, 10 сараас хөргөгчүүдийг үйлдвэрлэж эхлэсэн ба 2015 оны 3 сараас бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөгдсөн байгаа юм байна. Бүрэн хүчин чадлаараа сардаа 220 мянган хөргөгч, 140 мянган угаалгын машин үйлдвэрлэх юм.

Тус улсын Үйлдвэрлэлийн яамны сайд Mohamad Hidayat, Индонез дахь Япон улсын элчин сайд Junji Shimada болон Sharp Electronics Indonesia-ийн ерөнхийлөгч Fumihiro Irie нар зочноор оролцжээ.

Ерөнхийлөгч Takahashi – ийн хэлснээр Sharp корпораци нь олон улсын бизнесийн салбараа Зүүн Өмнөд Азийн бүс нутагт өргөжүүлэн хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт хийгдсэн байгаа. Караванг дахь үйлдвэрийн үйл ажиллагаа нь зүүн өмнөд азид үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Индонез дахь зах зээлийн эрэлт өсч байгаа бөгөөд гэр ахуйн зах зээлд илүү өсөлтийг хүлээж байгаа юм байна.


Ази Номхон далайн бүс хариуцсан ерөнхийлөгч Takahashi нээлтийн ажиллагаан дээр


Индонезийн Караванг дахь Sharp-ийн үйлдвэр

Эх сурвалж : Official distributor PC mall
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж