Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар санал солилцов

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Арвин өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Корали Жеьерсийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Дэлхийн банкны Тэтгэврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Марк Дорфман, Дэлхийн банкны зөвлөх Ричард Хинз, Насир Н. болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ж.Чимгээ, референт М.Отгон нар байлцлаа.

Уулзалтаар Дэлхийн банкнаас нийгмийн салбарт хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа төслүүдийн талаар товч мэдээлэл өгч нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгох, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх чиглэлд Дэлхийн банк Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн Дэлхийн банкнаас гаргасан Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаарх судалгааг УИХ-ын гишүүн Д.Арвинд танилцуулж, энэ асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж