Эрчим хүчний хуулийн хэрэгжилтийг чангатгана

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хуулийн хэрэгжилтийг чангатгана

Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/ ээлжит хурлаараа энэ оны зорилтоо баталсан талаар тус хорооны ажлын албанаас мэдээллээ. Энэ оны том зорилт нь хууль эрх зүйн орчингоо сайжруулах юм байна. Тодруулбал, эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн зохицуулалтын орчинг сайжруулахаас гадна салбарын хамгийн чухал Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг чангатгах хэрэгтэй болжээ. Түүнчлэн салбарын алдагдлыг бууруулах, нүүрс, эрчим хүчний үнэ тариф тогтоох аргачлал, тогтолцоог боловсронгуй болгоход анхаарах ажээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж