Энэхүү техникийн шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор хэрэглэгчийн хандах эрх ямар нэг байдлаар хаагдаагүй бөгөөд зөвхөн сувгийн дараалал өөрчлөгдсөн болно.
Хэрэглэгчийн хүлээн авагч дээр сувгуудын дараалал өөрчлөгдсөн байгааг хэрэглэгчийн хүлээн авагч дээр дараах зааврын дагуу хайлгах шаардлагатай үүний тулд:
1. Хүлээн авагчийн СУВАГ цэс рүү орон БҮХ СУВГИЙГ УСТГАХ командыг сонгон бүх сувгаа устгана.
2. Бүх сувгаа устгасны дараа ТОХИРГОО => ХАЙХ цэс рүү ороод Удирдлагынхаа ШАР ТОВЧЛУУР дээр дарж (TP)-транспондерийн өгөгдлүүд рүү орно. Тэдгээр өгөгдлүүдийг удирдлагынхаа ЦЭНХЭР ТОВЧЛУУР дээр дарж бүгдийг устгана.
3. ТР-ийнхээ өгөгдлүүдийг устгасны дараа дахин ТР-ийн өгөгдлүүдээ гараар нэмж өгнө. Ингэхийн тулд удирдлагынхаа НОГООН ТОВЧЛУУР дээр дарж, давтамж дээр 12690, Symbol Rate дээр 43200, Туйл дээр H, гэсэн өгөгдлүүд оруулсны дараа дахин НОГООН ТОВЧЛУУР дээр дарж давтамж дээр 12629, Symbol Rate дээр 43200, Туйл дээр H гэсэн өгөгдлүүдийг тус тус хийж өгнө.
4. Үүний дараа үүсгэсэн 2 өгөгдлөө идэвхжүүлж (OK товчлуур дарж зөв тэмдэгтэй болгох) хайлгах УЛААН ТОВЧЛУУР дээр дарснаар бүх сувгуудыг хайлгаж хэвийн дараалалтай болно.
Ингэснээр хэрэглэгчдийн хувь хуучин үзэж байсан 1 дүгээр сувгаас 63 дугаар суваг хүртэл хэвийн гарах бөгөөд 64 дүгээр сувгаас хойших сувгууд дээр үйлчилгээний эрхээ сунгуулах тухай мэдээлэл гаргах болно. Эдгээр сувгууд нэмэлт төлбөртэй бөгөөд спортын болон гадаад сувгууд байгаа ба үзэхийг хүсвэл нэмэлт төлбөрийг төлснөөр хүлээн авч үзэх боломжтой юм.
Энэ талаар мэдээллийг манай 9898-0000, (1800)-1998 дугаарын утсаар лавлана уу. Лавлах утас 08:00 цагаас 23:00 хүртэл ажиллаж байна.