
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн жолооч нарын хувийн хэргийн баяжилтыг зохих журмын дагуу хийгээгүй зөрчил мөн илэрчээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, таслан зогсоох, дахин давтан гаргуулахгүй байх зорилгоор Аймгийн шүүх болон Шийдвэр Гүйцэтгэх албанд албан бичиг, прокурорын шаардлага хүргүүлсэн талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ