Хятад филиппин загасчдын эсрэг усан буу хэрэглэв

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Хятад филиппин загасчдын эсрэг усан буу хэрэглэв

Бээжингийн өөрийн нутаг гэж үздэг  усан хилээс филиппин загасчдыг  Хятадын хилчид  хөөхийн тулд анх удаа усан бууг тэдний эсрэг хэрэглэсэн гэж Agence France-Presse мэдээлжээ.

Уул нь энэ хэрэг явдал нэгдүгээр сарын 27-нд Өмнөд Хятадын тэнгист Скарборо гэх шрэн цохионы ойролцоо гарчээ. Хэргийн талаар одоо л ил гарч байгаа бөгөөд Хятадын цэргийн хөлөг онгоцнууд одоо ч тэр хавьд байрлаж байгаа гэнэ. Хятадууд өөрийн гэсэн усан хилдээ загас агнахын тулд зөвшөөрөл авахыг загасчдаас шаардаж байна.

Өмнө нь тэр хавьд иймэрхүү мөргөлдөөн гарч байсан ч усан буу хэрэглэсэн тохиолдол байсангүй.  Скарборошүрэн арлын район нь Филиппины Лусон арлаас 220 км-ийн зайтай харин Хятадын хамгийн ойр гэгдэх Хайнань арлаас 650  км-т байдаг. Өмнөд Хятадын тэнгисийн  дэвсгэрийн 90 хувийг  Хятад хянахаар  газар нутгийн маргаан үүсгээд байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж