С.Хонгорзул охинд хандив өглөө

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

С.Хонгорзул охинд хандив өглөө

Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаан хайрхан сумын Хунт багийн нутаг дэвсгэрт эгч, дүү хоёр төөрч, 7 настай эгч нь харамсалтайгаар амиа алдсан эмгэнэлт үйл явдал болсон билээ. Насандаа ахадсан гэмээр эр зориг, хатуужлийг үзүүлэн бяцхан охин эцсийнхээ халуун амьсгалыг хүртэл балчир дүүгээ аврахынтөлөө тэмцэн байж, халуун амиа өргөсөн гашуун түүхийг дурсахад үртэй хүн бүрийн зүрх сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй юм. Энэ их аугаа хайр, баатарлаг үйлсийн ачаар амьд үлдэж, одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй С.Хонгорзул охины эмчилгээний зардалд зориулж Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олнооссайхан сэтгэлийн хандив болгон нийт 4,145,000 төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж