Египетийн Засгийн газар огцров

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Египетийн Засгийн газар огцров


Хаземаль-Беблави. Фото: Mohamed Abd El Ghany / Reuters

Египетийн ерөнхий сайд Хаземаль-БеблавиЗасгийн газраа огцорч буйг зарлав. Засгийн газар огцорсон нь Батлан хамгаалахын сайд,фельд маршал Абдель Фаттахаль-Сисийг ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжийг өгч байна.

BBC News агентлаг ирсэн мэдээний дагуу, аль-Сиси оролцсон богинохон уулзалтын дараа аль-Беблавиөөрийн мэдэгдлийг хийжээ. Шинэ ерөнхий сайдаар Орон сууцны  хэргийн сайд ИбрахимМахлеб томилогдох бололтой.

Ерөнхийлөгчид нэр дэвшиж буйгаа аль-Сисихоёрдугаар сарын эхээр зарласан ба тэрээр бүртгэгдэхийн тулд сайдын тушаалаас огцорсон байх ёстой.  Одоо тус орныг түр хугацааны ерөнхийлөгч Адли Мансур захирч байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж