Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Виктор Аныг шагнажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр эх орондоо зохион
байгуулагдсан
өвлийн олимпийн наадамд амжилт
гаргасан баг, тамирчдаа шагнажээ.

Солонгос үндэстэн, ОХУ-ын иргэн Виктор Аныг Эх орны төлөөх IV зэргийн одонгоор шагнасан байна. Мөн энэхүү одонгоор Америк гаралтай, сноубордын төрөлд хоёр алтан медаль хүртсэн ОХУ-ын иргэн Вик Уайлд шагнагджээ.

Виктор Аны хувьд
Сочийн наадмаас гурван алт, нэг х
үрэл медаль хүртсэн бөгөөд ОХУ-ын олимпийн шорт-трекийн анхны медалиалуудыг
авчирсан юм.
Мөн түүний хувьд олимпийн наадмаас хамгийн олон медаль буюу зургаан алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж, шилдэг тамирчдын жагсаалтын эхний аравт бичигдэж байна.

Сочи хотноо
болсон өвлийн XXII наадмыг зохион байгуулагч ОХУ 13 алт,
11 м
өнгө, есөн хүрэл медаль, нийт 33 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Норвеги /11+5+10/, Канад /10+10+5/ улсын багууд
удаалсан.


Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж