
-Юуны өмнө гурав дахь номоо өлгийдөн авсанд баяр хүргэе. “Хүүхнүүднн өргөх шүлгүүд” ном тань цаашид гаргах байна. Тийм үү?
-Баярлалаа. Тийм ээ. “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд-1” ном маань хүүхнүүдийн шимтэн уншдаг ширээний ном байгаасай гэж хүсч байна. Цаашид дээрх ном маань дөрвөн улиралыг дамнан дөрвөн ном болж очих юм.
-Өө тийм үү. Та ч их онгод яваа юм байна?
-Надад шүлэг бичихийн шалтгаан тарьсан хүүхэн бүхэнд энэ номоо зориулж байгаа юм.
-Та Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болох Шадар ван Чингүүнжавын 300 жилийн ойнд зориулсан яруу найргийн наадмын шилдэг 30 найрагчийн нэгээр шалгарсан байна лээ. Хэзээ Хөвсгөл явах вэ?
-Би эх орныхоо хоймор нь болсон Хөвсгөл нутагт төрж өссөн болохоор энэ наадам сэтгэлд их л ойр санагдаж байна. Бараг л нойргүй хонож байгаа шүү/инээв/. Наадамд олон мундаг найрагч шүлгэн хүлгээ сойж байгаа юм билээ. Уран үгийн дархчуудтайгаа хамт нутагтаа удахгүй очно. Уул ус, хангай дэлхий минь хураа хайрлаж угтах байх. Монгол цус биед минь лугшдаг болохоор найргийн наадам, улсын наадмаа тэсэн ядан хүлээж сууна даа.
Б.Анхаа