
СЭЗДС нь бизнесийн удирдлагын чиглэлээр монголдоо тэргүүлэгч сургууль юм. Тэр утгаараа тус сургууль гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлж ХБНГУ-ын Фрайбургийн Бизнесийн сургуультай хамтран Аялал жуулчлал зочлох үйлчилгээний менежментийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийг шинээр нээсэн байна. Тус хөтөлбөр нь аялал жуулчлалын менежер, мэргэжлийн хөтөч тайлбарлагч, тогооч гэсэн мэргэжлүүдээр европийн “ЕВРО СТАНДАРТ”-д нийцсэн сургалтыг зохион байгуулахаас гадна СЭЗДС болон Фрайбург Бизнесийн сургуулийн хос дипломтойгоор төгсгөж байгаагаараа давуу талтай юм. Энэхүү хамтарсан хөтөлбөр нь шинэ хичээлийн жилд анхныхаа элсэлтийг авахад бэлэн болсон байна.
Оюутан элсүүлэх болзол:
1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
2. ЕШ-ийн босго оноо:
- Англи хэл- 620
- Математик- 620
- Нийгмийн тухай мэдлэг- 620 оноог тус тус хангасан байх шаардлагатай байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг вэб сайт: www.ife.edu.mn