Хамгийн эрхэмсэг төмөр хүлэг “Морган” болов

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Хамгийн эрхэмсэг төмөр хүлэг “Морган” болов

“Auto tuning UB-2010” арга хэмжээнд Монголд тоноглосон болон гадаадаас оруулж ирсэн, хотын гудамжаар тэр болгон яваад байдаггүй спорт загварын машинууд  дэлгэгдсэн билээ.  Шоунд хувь хүмүүсийн цуглуулгад байдаг Монголдоо ховор машинуудаас гадна өөрийн гэсэн өнгө үзэмжтэй, гадаад төрхөө өөрчилсөн, ганган чамин төмөр хүлгүүд олон байлаа. Авто шоуны “Хамгийн эрхэмсэг машин” өргөмжлөлийг 1969 оны “Morgan” машины Чинзориг хүртсэн. Тэрбээр хөтлөгчийн “Цуглуулгандаа хичнээн машинтай вэ?” гэсэн асуултанд даруухнаар “ Хоёр, гуравхан машинтай”  гэж хариулсан шүү. Харин  “даруухан” бөгөөд цөөхөн машинтай залуугийн цуглуулгыг  Hummer1, Hummer2 , Benz GL  машинууд  чимдэг гэсэн. 

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж