ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны төсөлд тус агентлагийн Техникийн хамтын ажиллагаа, Ерөнхий сайдын багцаас санхүүжилтийг хийж, хоёр толгойт SPECT/CT-цөмийн оношилгооны аппаратыг авсан байна. Уг аппаратын албан ёсны нээлт өнөөдөр болж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Радиологийн салбар зөвлөлийн дарга О.Энхбаяр, Улсын нэгдүгээр эмнэлэгийн дарга Д.Бямбадорж, Цөмийн онош зүйн тасгийг үүсгэн байгуулагч зөвлөх эмч Д.Онхуудай , Хавдар судлалын үндэсний төвийн төлөөлөгч зэрэг албаны хүмүүс нээлтийн үйл ажиллагаанд оролцож тууз хайчиллаа.
Цөмийн технологийн энхийг хэрэглээний нэг хэсэг болсон энэхүү аппаратыг ашиглах болсноор эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношлох боломжтой болж, оношилгооны төрөл нэмэгдэж чанар 2-3 дахин сайжрах юм байна.