
Пакистаны баруун хойд нутгийн босогчдын байрлалд агаараас хийсэн цохилтын улмаас алагдсан дайчдын тоо 38 хүрчээ. Энэ талаар Пакистаны армийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Пакистанд явагдаж буй энхийн яриа хэлцлийг олон удаа зөрчин, довтолгоо хийж байгаагийн хариуд нь Засгийн газрын цэрэг ийнхүү цохилт өгч эхлээд байна. Пакистаны нисэх хүчний онгоцнууд омгийн хяналтын Хайбер районд ням гаригт довтолсон нь хоёрдугаар сарын 21-нээс хойш хийсэн гурав дахь бөмбөгдөлт нь болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР