
“Зам тээврийн оновчтой систем” (ITS)-ийг төслийн хүрээнд гэрлэн дохионы хяналт, телекамер (CCTV), дүрс бичлэгийн мэдрэгч (VDS), замын гэрэлтүүлэгтэй самбар (VMS) болон холбооны сүлжээний тоног төхөөрөмжийг суурилуулж, удирдлагын төвийг байгуулсан байна. Тус төвд зам тээврийн мэдээллийг нэгтгэн боловсруулж , тээврийн хэрэгслийн жолоочид замын гэрэлтүүлэгтэй самбар болон интернетээр дамжуулан бодит цагийн болон боломжит замын мэдээллээр хангах аж. Ингэснээр замын хөдөлгөөний бөглөрөл түгжрэлийг багасгаж, эдийн засаг, байгаль орчинд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байна.
Төслийн ажлын хүрээнд Улаанбаатар хотын 46 уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог контроллерын хамт шинэчлэн суурилуулсан байна. Үүнд:
-Сүхбаатар дүүрэгт: Хүнсний 4-р дэлгүүрийн урд уулзвар, 32-ын тойрог зам, Хайлаастын уулзвар, Чингэлтэйн уулзвар, Хөгжим бүжгийн коллежийн зүүн талын уулзвар, Автобус 3 баазын зүүн уулзвар, 3-р сургуулийн зүүн урд уулзвар, Дамдинсүрэн-Олимпийн гудамжны огтлолцол, СУИС-ийн урд уулзвар, Хүрд компанийн зүүн хойд уулзвар, Өлзий төвийн баруун хойд уулзвар
-Чингэлтэй дүүрэгт: 2-р төрхийн зүүн урд уулзвар, 11-р сургуулийн хойд 4-н замын уулзвар, Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд уулзвар, Монгол банкны уулзвар, Тасганы овооны 4 замын уулзвар
-Баянгол дүүрэгт: “Өгөөж”ХХК-н баруун уулзвар, Гурвалжингийн гүүрний урд уулзвар, Амарсанаагийн уулзвар, 25-р эмийн сангийн урд уулзвар, Төмөр замын сургуулийн урд уулзвар, Дүүхээ төвийн хойд замын явганы гарц
-Сонгино-Хайрхан дүүрэгт: Цамбагарав үйлчилгээний урд зам, Хар хорин захын урд зам, 1-р хорооллын 32-р байрны урд зам, Геологийн төв лабораторын уулзвар, Чингис СООСЭ-ийн зүүн уулзвар
-Хан-уул дүүрэгт: Хараагүйчүүдийн төвийн урд зам, МИСургуулийн хойд уулзвар, Комбинатын цагаан хаалганы зүүн уулзвар, ТЭЦ-3-ын урд уулзвар, 120мянгатын явганы хүний гарц, ХААИСургуулийн зүүн хойд уулзвар
Мөн хяналтын камер суурилуулах ажлыг 26 уулзварт шинээр суурилуулсан байна. Үүнд:
1. Саппорогийн аюулгүйн тойрог
2. Өргөө кино театрийн урд уулзвар
3.25-р эмийн сангийн урд уулзвар
4.ЭНЭШТ-н баруун урд уулзвар
5.Баруун 4 замын уулзвар
6. Тээврийн товчооны урд уулзвар
7. Тасганы овооны уулзвар
8. Гэсэр сүмийн уулзвар
9. 2-төрхийн урд уулзвар
10. Баянбүрдийн аюулгүйн тойрог
11.Төв музейн урд уулзвар
12. Геологийн төв лабароторийн урд уулзвар
13. Энхтайваны гүүрний доор
14. З2-н тойрогийн уулзвар
15. Өлзий төвийн баруун хойд уулзвар
16. Монгол банкны хойд уулзвар
17. Төв шуудангийн уулзвар
18. ШУТИС-н хойд уулзвар
19. УБИСургуулийн урд уулзвар
20. 100 айлын уулзвар
21. Бөхийн өргөөний хойд уулзвар
22. Туул жин пангийн аюулгүйн тойрог
23. Зүүн 4 замын уулзвар
24. Нарантуул захын баруун уулзвар
25. ЗЦГазрын баруун урд уулзвар
26. Хан-уулын аюулгүйн тойрог
Авто замын сүлжээний бөглөрөл болон бусад шаардлагатай мэдээ мэдээллийг тээврийн хэрэгсэлийн жолооч болон зорчигчдод хүргэх үүрэг бүхий мэдээллийг хоёр газарт суурилуулсан.
Эдгээр шинээр суурилуулсан гэрлэн дохио, телекамер, мэдрэгч, мэдээллийн самбр бүхий уулзварууд удирдлагын нэгдсэн төвтэй холбогдож, 24 цагийн турш нийслэл хотын автозамын хянахаар болжээ. Өнөөдөр нээлтээ хийсэн “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв” нь ирэх сарын 1-нээс үйл ажиллагаа эхлэх бөгөөд Замын цагдаагийн газар , Авто радио ФМ 96.3 –тай хамтран ажиллах аж.
П.Наран