2014 оныг “Гэр бүлийн хөгжлийн дэмжих жил” болгосонтой холбогдуулан жилийн ажлын нээлтийг 2-р сарын 20-нд хийж, ХАХНХХЯ-ны хэлтсийн дарга Х.Баавгай ирж, нээлтэнд нийт 350 гаруй хүн хамрагдлаа.
Хангайн бүсийн нийгмийн хамгааллын ажилтнуудын сургалт, урлаг спортын наадам 2-р сарын 18-21-ны өдрүүдэд болж, 4 аймгийн 167 хүн оролцож, 2-р сарын 21-ны өдөр НХҮХ-ийн байр, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудын 24 айлын орон сууцны нээлтийг хийлээ.
Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох
комиссийн хурал хийгдэж, 4 байгууллагын ирүүлсэн саналыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны шалгалтын баг ирж, хэлтэс агентлагууд болон манай хэлтэс дээр 2 өдөр ажиллаад явсан.
Эрдэнэтийн анхдагчдад буцалтгүй тусламж олгох ажил хийгдсээр байгаа өнөөдрийн байдлаар 847 хүнд 24,1 сая төгрөгийн тусламж олгогдсон байна.