![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2014/2/16d8ee7740540622/b21052619b251024big.jpg)
Энэхүү өвчин нь Монголд эмчлэгдэх боломжгүй тул БНСУ-д хагалгаанд яаралтай орох шаардлагатай болжээ. Дөрвөн сартай бяцхан Ц.Есүхэйд амьдрах боломжийг бэлэглэхийн тулд 155889 дугаарт мессеж TS.ESUKHEI гэж нэрийг нь бичээд илгээх. Аав Б.Цогоо хаан банк 5990089609, Голомт банк 5587524542812036, ээж Д.Ганцэцэг хаан банк 5059047194 данс руу боломжоороо хандив өгч болно.
Ээж Д.Ганцэцэгийн хэлснээр хүүд нь мэс засал хийхэд бэлэн байгаагаа БНСУ-ын дөрвөн эмнэлгээс хэлж, төлбөр нь 55 сая вонн буюу 70-80 сая төгрөг болох хариу илгээсэн аж. Мөн Бээжингийн нэгэн эмнэлэгт үүнээс хоёр дахин хямд төлбөртэйгээр хагалгаа хийх хариу ирсэн ч гэр хороололд амьдардаг энгийн нэг залуу гэр бүлд энэ хэмжээний мөнгө нь ч байхгүй байгаа тул ийнхүү олон нийтээс тусламж хүссэн байна.
Одоогоор Ц.Есүхэй хүү Эх хүүхдийн эрүүл мэндийн төв Амьсгал эрхтний эмгэг судлалын тасагт уушигны артерын даралтыг бууруулах эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд зардлаа олчихвол яаралтай эмнэлэг рүү явах боломжтой болох юм.