
46 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ хоёр, спортын мастер дөрөв, спортын дэд мастер цолтой долоон тамирчин оролцож байна.
Монголын тэшүүрийн холбоо ирэх сард Дэлхийн тэшүүрийн холбооны “А” зэрэглэлийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ОХУ, Өмнөд Солонгосын тамирчид оролцох аж. Тэмцээн гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд болно. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д амжилт үзүүлсэн буюу эхний байранд шалгарсан 19 тамирчин энэхүү олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм байна. Тэшүүрийн өсвөр үе, залуучуудын УАШТ дөрвөн өдрийн турш /II.24- II.27/ үргэлжилнэ.
С.ӨЛЗИЙБАДРАХ