Ким Чен Уны эхнэр хөл хүнд болсон уу?

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны эхнэр хөл хүнд болсон уу?

БНАСАУ-ын лидер Ким Чен Уны эхнэр Ли Соль Чу дахин бие давхар болсон байж магадгүй талаар өмнөдийн The Chosun Ilbo сонинд бичжээ. Сечжон хүрээлэнгийн Чхун Сун Чан уг сонинд мэдээлснээр, БНАСАУ-ын  албан ёсны хэвлэл “Rodong Sinmun” сонины нэгдүгээр нүүрэнд Ли Соль Чуны зураг нийтлэгдсэн бөгөөд зургаас харахад тэрээр нилээн жин нэмсэн нь анзаарагдам байсан гэнэ.

Эх сурвалжийн хэлснээр  Ли Соль Чугийн хувцасны өнгө болон загвар өмнө нь түүний хөл хүндтэй байхдаа өмсөж байсан хувцсыг санагдуулахаар байсан аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж