Эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх
тэгш байна гэдэг нь тэдэнд адилхан хандана гэсэн үг биш юм. Тэгвэл хүйс
хоорондын тэмцлээс зайлсхийх дараах 4 алхмыг дурдаж байна.
Би эмэгтэйчүүдээр дүүрэн оффист бүхэл амьдралынхаа туршид ажиллаж байлаа. Би
эмэгтэйчүүдийг ажилд авч, ажлаас халж, эмэгтэй босстой байж, эмэгтэй түншүүдтэй
ч хамтран ажиллаж байсан. Миний хуучин эхнэр маань гэр бүлийн бизнес эрхэлж,
миний одоогийн эхнэр маань миний хамтарсан компаний төслүүд дээр ажилладаг.
Эмэгтэйчүүдтэй ажиллах тухай ойлгож авсан ганц зүйл минь бол тэд эрэгтэй
хамтран ажиллагсадтай болон надтай ч бүрэн холбоо тогтоож, харилцаж чаддаггүй.
Би эмэгтэй хүн хэрхэн сэтгэдэг талаар эмэгтэй гол дүр бүхий нэгэн ном бичиж
эхэлсэн юм. Энэ тухай эхнэр болон дотны хоёр найздаа л хэлсэн.
Би одоо ч бизнест эмэгтэйчүүдийг ихээхэн дэмждэг. Бизнес, үйлдвэрлэл,
үйлдвэрийн эзэд олон эмэгтэйчүүд байх болно гэдэгт итгэдэг. Тэднийг хүндэлж,
эрх тэгш харилцаж бас урамшуулж байх хэрэгтэй. Түүнчлэн тэднийг эрэгтэй хүмүүс
ч бас хүндэлж байх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бол ялгаатай. Тэд тодорхой
нөхцөл байдалд өөр өөр байдлаар хариу үйлдэл үзүүлдэг.
Би зан төлөв судлаач биш л дээ. Гэхдээ би тэдний зан төлөвийн ялгаа, тэдний
нөөц потенциалын тухай дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсч байна. Би хэн нэгэнтэй
харилцах, дэмжлэг үзүүлэхэд хялбар байх зарим алхмуудыг олж мэдсэн. Өнгөрсөн
хугацаанд тэд миний төлөө үнэхээр сайн ажилласан.
Эсрэг болон ижил хүйснийхэнтэйгээ юу хийдэг, яагаад тухайн зүйлийг хийдэг
эсэхээс нь үл хамааран харилцаа холбоотой байхад туслах хэдэн хялбар алхмуудыг
дурдаж байна.
1. Бодол санаагаа
тодорхой илэрхийл. Хүмүүс бусад хүмүүсээс юу хүсээд байгаагаа
мэддэггүй учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд маш олон асуудал үүсдэг.
Хамгийн тодорхой асуудал бол харилцаа холбоо. Маш олон эмэгтэйчүүд ажлаас
гадуур уулзалтанд явж байхдаа тэднийг үнэнээсээ болзоонд урьж байгааг мэддэггүй
гэж хэлж байсан. Ажлын байран дээрх романс гэдэг бол амьдрал дээр байдаг бодит
үнэн. Саяхны нэгэн судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 47% нь хамтран
ажиллагчтайгаа романтик харилцаа үүсгэх санал хүлээн авсан байдаг байна.
Боломжит бэлгийн дарамтыг эс тооцвол хүмүүс хамт ажилладаг хүмүүстэйгээ үргэлж
болздог. Энд гайхаад байх зүйл байхгүй. Хүмүүс урьд өмнөхөөсөө ч илүү олон
цагаар ажиллаж, өөртэй нь ямар нэг нийтлэг зүйл бүхий хүмүүстэй, хамтран
ажиллагсадтайгаа болзох дуртай болсон байна. Ихэнх эрэгтэй, эмэгтэй хүмүүс
өөрсдийн анхан шатны хэрэгцээг бодоход сайхан байдаг боловч тодорхой, итгэлтэй
бөгөөд эелдэг хил хязгаар, хүсэл зоригийг бий болгоход хор хөнөөл байхгүй шүү
дээ. Харин үүний дараа хүмүүсийн илэрхийлж байгаа хүслийг энгийн байдлаар
хүндэтгэх хэрэгтэй.
2. Хүлээж авахгүй буюу
хийхгүй зүйлээ таамагла. Би эрэгтэй хүний хувьд асуудал, санал
бодолд ханддаг. Миний байнга гаргадаг алдаа бол эмэгтэй хамтран ажиллагсдаа
сонсохын оронд бүх асуудлыг нь шийдэх гэж оролддог. Хэсэг хугацааны дараа бодож
таамаглахаас илүү бүх зүйлийг засч өөрчлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
Эмэгтэй хамтран ажиллагсад маань миний хийхийг хүсч байгаа зүйлийг
таамаглахаас илүүтэй надад юу хэрэгтэй байгааг идэвхитэй асуудагт нь
талархалтай байдаг.
3. Нийтлэг үндэс
суурийг бий болгох. Миний хамгийн анхны ажил бол надтай нийлээд
3 залуу, 21 эмэгтэйтэй хамт моргэйжийн банкинд ажиллах явдал байв. Эмэгтэйлэг
талаас нь авч үзэх юм бол таатай байсан боловч би үнэндээ бол гадаад ертөнцөд
ажилладаг байсан. Эцсийн дүндээ бол би эмэгтэйчүүдийн үзэл бодлыг сонсож,
суралцахыг хүсдэг байсан. Би тэднийг аливаа ажил үүрэг, асуудлыг удирдахдаа
бидэнтэй төстэй зан төлөвтэй болохыг ажиглаж, тодорхойлсон юм. Би хүн бүртэй
тааламжтай харилцах аргуудыг олж мэдсэн. Эрэгтэй, хүмүүс ялгаатай байдаг боловч
бидний зорилго хүсэл эрмэлзлэл ижил төстэй бөгөөд арга барил нь ялгаатай
байдаг.
4. Энгийн хүндэтгэлтэй
ярилцах. Би ерөнхий сэдвээс хамаарсан сэдвүүд дээр хүмүүс илүү
гомдох, эсвэл дургүйг нь хүргэдэг тал бий гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ би
харсан ажигласан зүйлээ тайлбарлаж байгаа шүү. Ямар ч хүйсний хүний хувьд
хамгийн зохисгүй байдал бол чимээгүй байх, гомдоох, атаархах гэх мэт зүйлс юм.
Таны үзэл бодлоор буруу байж болох боловч хүндэтгэлтэй бай. Чимээгүй эелдэг
байж, тэнэг хэвээрээ үлдсэнээс мэддэг ч бай мэддэгүй ч байх ярих нь илүү дээр.
Эх сурвалж: http://biznetwork.mn/