
Нийслэлээс 100 гаруй км-т орших тус дүүрэг 27 мянган хүн амтай, хоёр дунд сургуультай. Хүн ам өсөхийн хэрээр сургууль цэцэрлэгийн ачаалал ихэсч ерөнхий боловсролын хоёр сургуульд 5000 гаруй сурагчид гурван ээлжээр хичээллэдэг болсон байна. Шинэ сургуультай болсноор сургуулийн ачаалал хоёр дахин буурч, хоёр ээлжээр хичээллэх юм байна. Сүүлийн үеийн стандартаар баригдсан тус сургуулийн спорт заал, хөгжмийн танхим гэх мэтчилэн жижиг гэлтгүй бүх зүйлийг тооцоолж барьсан ажээ. Тухайлбал, цонхны зохион байгуулалтыг хийхдээ хана дагуу томоор хийж өгсөн нь анги танхимыг дулаан, тохилог болгоод зогсохгүй эрчим хүчийг ч хэмнэж чадсан талаар албаныхан онцоллоо.