АНУ-д тэтгэлгээр суралцах боломжийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

АНУ-д тэтгэлгээр суралцах боломжийг танилцуулав

Монголын Залуучууд солилцооны үндэсний агентлаг, IDEA байгууллага хамтран хэвлэл бага хурал хийлээ. Боловсрол, Биеийн тамирын тэтгэлэг олгох Олон улсын нээлттэй сан /IDEA/ байгууллага нь АНУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан залуусыг 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулах аж. Тус байгууллага нь 1997 оноос хойш Америкийн их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх ажлыг явуулсан бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдод англи хэлээ сайжруулахад нь туслан, тэтгэлгийг хүссэн оюутан бүрт олгодог аж.  Мөн IDEA байгууллагад хандсанаар бакалаврын зэрэг авах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бөгөөд Америкийн их, дээд сургуулиудад тэтгэлгээр сурах боломж нь дундаж сурлагатай, TОЕФЛ-ын 61-ээс дээш оноотой оюутнуудад чиглэснээрээ онцлог юм.
Дашрамд дурьдахад, тус байгууллага нь манай улсад анх удаа Биеийн тамирын тэтгэлэгт хөтөлбөр нэвтрүүлж байгаа аж. Тамирчин, спорт сонирхогч оюутнууд АНУ-д мэргэжлээ гүнзгийрүүлэн судлах, спортын шинжлэх ухаанаар нарийн үндэстэй хичээллэх үүд хаалгыг нээж байгаа нь шинэлэг юм. Уг хөтөлбөрийн хүрээнд спортын чансаа нь дундаж төвшний үзүүлэлтэй тамирчин оюутныг тэтгэлэгт хамруулах бөгөөд IDEA нь заавал шилдэг тамирчдыг тэтгэлэгт хамруулах гэж зорьдоггүй ажээ.  
М.Оюунжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж