О.Бямбасүрэнд гурван жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

О.Бямбасүрэнд гурван жилийн ял оноожээ

Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарын 13 хүний авлига хээл хахуульд автсан хэргийг шүүх хурал таван өдөр үргэлжилж, хоёрдугаар сарын 21-нд өндөрлөсөн билээ. Эл хэргийн талаар Дээд шүүхэд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Эх сурвалжаас авсан мэдээллээр анхан шатны шүүхээс Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү  Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулсан бол Ч.Гансүхийн нууц амраг хэмээн нэрлэгдэх болсон татварын байцаагч О.Бямбасүрэнгийн татварын байцаагчийн эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих ял оноосон байна. Түүнчлэн татварын байцаагч П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Б.Жаргал нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргээр татварын байцаагчийн эрхийг нь гурван жилээр хасч, мөн гурван жилийн хорих ял оноожээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж