Баянхошуунд байрлах Онцгой байдлын ерөнхий газрын Спорт сургалтын төвд болсон уг наадамд нийт 12 багийн 300 гаруй тамирчин үндэсний бөх, сагс, хөл бөмбөг, волейболын дөрвөн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн захираг, шадар ахмад Ч.Цогтбаяр ажиллажээ.
Үндэсний бөхийн төрөлд онцгой байдлын албан хаагч 52 бөх өрсөлдсөнөөс шөвгийн дөрөвт Нийслэлийн Онцгой байдлын газрын бөх Н.Цэрэнням, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн 34 дүгээр ангийн бөх С.Цэрэнцоож, Багануур дүүргийн ОБХ-ийн 64 дүгээр ангийн бөх Б.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн 26 дугаар ангийн бөх Н.Ганбаатар нар тунаж үлдсэн байна. Үзүүр түрүүнд Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн 34 дүгээр ангийн бөх С.Цэрэнцоож, Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн 26 дугаар ангийн бөх Н.Ганбаатар нар барилдсанаас С.Цэрэнцоож өрсөлдөгчөө хавирч цохин өвөг шороодуулснаар үндэсний бөхийн төрөлд зургаа давж түрүүлжээ.
Волейболын төрөлд нийт 13 багийн 100 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
Баганхангай дүүргийн ОБХ-ийн 80 дугаар анги I-р байр,
Хан-Уул дүүргийн ОБХ-ийн 14 дүгээр анги II-р байр,
Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн 10 дугаар ангийн баг тамирчид III-р байрыг эзэлсэн байна.
Сагсан бөмбөгийн төрөлд: нийт 13 баг өрсөлдсөнөөс:
Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн 10 дугаар анги I-р байр,
Хан-Уул дүүргийн ОБХ-ийн 14 дүгээр анги II-р байр
Багануур дүүргийн ОБХ-ийн 64 дүгээр анги III-р байрыг тус тус эзлэв.
Хөл бөмбөгийн төрөлд:
Хан-Уул дүүргийн ОБХ-ийн 14 дүгээр анги I-р байр,
Багануур дүүргийн ОБХ-ийн 64 дүгээр анги II-р байр,
Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн 26 дугаар анги III-р байрыг эзэлсэн байна.
Багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байр эзэлсэн Багануур дүүргийн ОБХ-ийн 64 дүгээр ангийн баг, хоёрдугаар байрыг эзэлсэн Багануур дүүргийн ОБХ-ийн 64 дүгээр ангийн баг, гуравдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн 26 дугаар ангийн багийнхан эзэлсэн байна.
П.Наран