Энэ жилийн NBA-ын драфтад орох шилдгүүдийг та бүхэнд танилцуулсаар байгаа билээ. Тэдний нэг болох Уэсли Жонсонг энэ удаад танилцуулж байна.
Уэсли Жонсонгийн хувьд фрэшмэн буюу NCAA-д орсон эхний жилдээ 31 тоглолтод оролцож 12.3 оноо, 9.7 самбараас бөмбөг авалтыг дунджилж байлаа. Жилээс жилд үзүүлэлт нь сайжирсаар байсан энэ залууг маш нэр хүндтэй их сургууль болох “Сиракауз”-ын их сургууль өөрийн болгож чадсанаар “Сиракауз Оранж” багт тоглох болсон юм. NBA-ын драфтад ороход нөхцөл бололцоогоор дүүрэн байсан ч өөрийн боловсролд анхаарч их сургуулиа төгсөөд NBA-ын драфтад нэрээ өгөх шийдвэр гаргасан байна. NCAA-д тоглосон хамгийн сүүлин жилдээ Жонсон 16.0 оноо, 8.4 самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан бөгөөд NCAA-ын нэгдүгээр багт багтаж, сарын шилдэг тоглогчийн шагналыг хэд хэдэн удаа хүртсэн байна. Энэ залуу хэрвээ судлаачдын үзэж байгаагаар драфтын таваар гарвал “Сакраменто Кингс” багт очих бололцоотой байгаа юм.
Г.Баярмөнх
Score Studio