Уорд WBA-ын аваргын бүсээ амжилттай хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Уорд WBA-ын аваргын бүсээ амжилттай хамгааллаа

Шүүгчдийн зуун хувийн саналаар Андре Уорд WBA-ын дунд жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанд Аллан Гринийг буулган авлаа. Мэргэжлийн боксын рингэнд 22 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан Уорд ийнхүү аваргын бүсээ хамгаалах анхны тулаандаа ялалт байгуулсан бөгөөд тулааны 12 үеийн туршид бүгдэд нь ялалт байгуулжээ. Тулааныг шүүсэн гурван шүүгч санал нэгтэйгээр Уордод ялалт өгсөн байна.

Андре Уорд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Миккель Кесслерийг нам цохисноор дэлхийн аваргын бүс эзэмших болсон билээ.

Бямба гаригийн үдэш болсон энэхүү тулаан 18 сарын турш үргэлжлэх Super Six World Boxing Classic тэмцээний ээлжит тулаан байсан бөгөөд Уорд хэсгийн сүүлийн тулаанаа Андре Дирреллийг эсрэг хийх юм.

Дашрамд сануулахад, кабелийн Showtime суваг боксын спортын рейтингээ нэмэгдүүлэх зорилгоор Super Six тэмцээнийг зохион байгуулах болсон билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж