Аз нь шовойсон жолооч эр туйлын өгөөмөр үйлчлүүлэгчийг зорьсон газарт нь хүргэж өгдөг байсныхаа шанд 250 мянган фунт стерлингээр “шагнуулжээ”.
Английн Ньюкуай гэх далайн эргийн жижиг боомт хотод оршин суудаг Мэри Уотсон гэгч эмэгтэйг жолооч Дон Прэтт болон түүний эхнэр Жилл нар бүтэн 20 жилийн турш дэлгүүр явж, ирэх, эмчид үзүүлэх зэрэг ойр зуурын гарч орох ажилд нь машинаараа хүргэж өгдөг байсан гэнэ. 10 гаруй жилийн өмнө хатагтай Уотсон Ньюкуай хотыг орхин нүүсэн бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 86 насандаа таалал төгсчээ. Харин тэрбээр гэрээслэлдээ өөрийн өмч болох жижиг байшингаа Прэттийн гэр бүлд үлдээсэн аж. Уг байшин нь 250 мянган фунт стерлингийн үнэд хүрч байгаа гэнэ.
С.Цэлмэг