Хятадын уухайд 46 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Хятадын уухайд 46 хүн амь үрэгдэв

Төв Хятадын Хэнань мужийн Пиндиншань хотын “Синдун” уурхайд даваагийн 01.40 цагт тэсрэх төхөөрөмжийн агуулахад нь гарсан дэлбэрэлтийн улмаас урьдчилсан мэдээгээр 46 уурхайчин амиа алдаад байна. Одоо ослын газар хоёр аврах багийнхан ажиллаж байна хэмээн “Синьхуа” мэдээлэв. БНХАУ-ын Үйлдвэрлэлийн аюулгүй байдал хяналтыг хариуцсан албаны тэргүүн Ло Линь аврах төлөвлөгөөг шуурхай гарган амь үрэгдэгсэд ба хохирогчдын тоог бүрэн тогтоохыг шаарджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж