Батлан хамгаалахын экс сайд ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын экс сайд ялалт байгуулав

Ням гаригт явагдсан Колумбийн ерөнхийлөгчийн сонгуулиар тус орны Батлан хамгаалахын сайд байсан Хуан Мануэль Сантос ялсан нь тодорхой болов. Саналын хуудсын 75 хувийг тоолсоны дараа Сантосын төлөө сонгогчдын 69 хувь нь санал өгчээ. Түүнтэй өрсөлдсөн тус орны нийслэлийн захирагч Антанас Мокас 28 хувийн санал аваад байна. Мокас ялагдлаа хүлээн өрсөлдөгчдөө баяр хүргэсэн байна. Колумби нь Латин Америк дахь АНУ-ын холбоотон юм. Тус бүсийн Венесуэла, Эквадор, Боливид социалист чиглэлийн лидерүүд эрх барьж байгаа билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж