Испанийн хөлбөмбөгийн дээд лиг “Примера Дивисион”-ы 25 дугаар тойргийн тоглолтод Каталон үндэстний бахархал “Барселона” “Реал Сосейдад” багийн талбайд зочлон, 3:1-ийн харьцаатай хожигдлоо. Ингэснээр лигийг тэргүүлж байсан “Барселона” хоёрдугаар байр руу уналаа.
Тоглолтын 32 дахь минутад хагас хамгаалагч Александр Сонг өөрийн хаалгандаа гоол оруулснаар “Барселона” багийн бүтэлгүйтэл эхэлсэн. Энэ гоолоос дөрвөн минутын дараа “Барселона” багийн мэргэн бууч Лионель Месси гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн ч хоёрдугаар үед “Реал Сосейдад” хоёр гоол оруулж, хожлоо. Тоглолтын дараа “Барселона” багийн дасгалжуулагч Тата Мартино “Өнөөдрийн тоглолтод манай хожигдсон миний буруу. Тактикийн хувьд маш алдаа гаргалаа” гэж хөгжөөн дэмжигчдээсээ уучлал гуйсан байна. Энэ тоглолтод “Барселона” төвийн хагас хамгаалалтын байрлалдаа А.Сонг, Серхио Бүскетс гэсэн хоёр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчтай тоглосон юм. Энэ нь буруу сонголт байсныг баталж, “Барселона” эсрэг багийн хаалганд ердөө ганцхан оновчтой цохилт хийсэн юм. “Барселона” “Реал Сосейдад” багийн талбайдсүүлийн таван жилийн хугацаанд хожигдож, тэнцээгүй байсан юм.
25 дугаар тойргийн тоглолтод “Барселона” багийн мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид” өрсөлдөгчөө хожиж, лигийг тэргүүлж эхэллээ. Криштиан Роналду торгуулийн улмаас өнжсөн ч “Реал Мадрид” багийн залуу тоглогчид болохГарет Бэйл, Иско, Ильярраменди, Хесе Родрегис нар сайн тоглож, “Элче” багийг 3:0-ийн харьцаатай хожсон юм.
Испанийн “Примера Дивисион” лигийг 63 оноотой “Реал Мадрид” тэргүүлж эхэлсэн. Харин 25 тоглолтод хийсэн “Барселона”, 24 тоглолт хийсэн “Атлетико Мадрид” багууд 60 оноотой удаах байруудад бичигдэж байна.