АНУ-ын ажилгүйдэл буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын ажилгүйдэл буурч байна

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Adam Lau

АНУ-ын ихэнх мужуудад энэ жилийн тавдугаар сарын статистикаар ажилгүйдэл буурсан байна. Гэхдээ мэргэжилтнүүд албан ёсны статистикт итгэх цаг биш гэв. Олон хүн түр зуурын ажил олоод бүртгэлээс гарсан гэж тэд хэлж байна. Хөдөлмөрийн департаментын статистикаар зургаан мужид ажилгүйдлийн төвшин онцгой өөрчлөгдсөнгүй. Бусад мужуудад нь орон нутгийн эрх баригчид түр ажлын байр бий болгосон гэж шинжээчид дүгнэв.Ажилгүйдлийн төвшин Невада мужид хамгийн өндөр 14 хувьтай байна. Дараа нь 13,6 хувийн үзүүлэлттэй Мичиган муж оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж