Чоно агнах зөвшөөрөл 120 мянга

Хуучирсан мэдээ: 2014.02.22-нд нийтлэгдсэн

Чоно агнах зөвшөөрөл 120 мянга

Чоно агнах зөвшөөрлийг тухайн орон нутгийн Засаг даргаас заавал авч агнах ёстой. Чоно байгалийн нөхцөлд өвчлөн доройтсон болон хөгширч хүч тамираа алдсан амьтдыг идэж, амьтдад элдэв өвчин тархахаас урьдчилан сэргийлдэг, элдэв сэг зэм устгадгаараа байгалийн ариутгагч, цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Мөн туруутан амьтдын сүргийн бүтэц, тоо толгойн тэнцвэрт байдлыг зохицуулах үүрэгтэй амьтан юм. Саарал чонын экологи эдийн засгийн үнэлгээ нь 510.000 төгрөг. Гэхдээ Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн 17.1.2-т зааснаар саарал чоныг экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувиар төлбөрийг тооцвол 102.000 төгрөгийн төлбөр төлж агнах эрхийн бичиг авна. Хэрэв мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор чоно агнах бол Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн 22.1.3-т зааснаар төлбөрөөс чөлөөлөгддөг. Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга тухайн нутагт саарал чонын тоо толгой ихсээд, мал сүрэгт их хэмжээтэй нөлөө үзүүлж байгаа бол нутгийн иргэдээр зохион байгуулалттайгаар чонын ав хийхэд төлбөр оногдуулахгүй. Гэхдээ иргэдэд зөвшөөрлийг заавал олгодог аж.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж