
Жижигхэн иргэдийнхээ аюулгүй байдалд сэтгэл зовиносон эрх баригчид Мексикийн Наярит мужийн бага дунд сургуулиудыг дадал болсон хугацаанаас нь гурван долоо хоногийн өмнө хааж, сурагчийн амралтыг эхлүүлжээ. Гэмт хэргийн бүлэглэлийнхэн ба цагдаа нарын хооронд буудалцаан гарах нь ихэссэн учир сурагчдыг гэрт нь байлгах нь ашигтай гэж тэд үзсэн байна.
Хөнөөнө гэсэн занал авсан мужийн захирагч Нэй Гонсалес Санчес мужийн хувьд хүндхэн өдрүүд эхлэж байгааг мэдэгдээд сурагчийн амралтыг эхлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Уг мужид эхэлсэн гэмт хэрэгтнүүдийн жинхэнэ тулаан сүүлийн хоногуудад 30-аад хүний аминд хүрээд байна.