Ч.Гансүх 8 жилийн хорих ял сонслоо

Хуучирсан мэдээ: 2014.02.22-нд нийтлэгдсэн

Ч.Гансүх 8 жилийн хорих ял сонслоо

Үндэсний татварын ерөнхий газрын
Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын
тасгийн дарга Ч.Энхбат
нарын 13 хүний авлига хээл хахуульд автсан хэргийг шүүх хурал дуусчээ.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө авлигад авсан,  албан үүрэгтээ хайнга хандсан хэмээн ТЕГ-ын зарим дарга нарыг өнгөрсөн хавар АТГ-аас баривчилсан. Тэгвэл энэ долоо хоногийн даваа гаригт  Баянзүрх дүүргийн шүүх дээр эхэлсэн Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох шүүх хурал бүтэн таван өдөр үргэлжилж, өчигдөр орой эцсийн дүгнэлтээ гаргасан байна.

Анхан шатны шүүхээс Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү  Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулсан байна.

О.САРНАЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж