Кардашианы хүүхдүүд брендтэй болно

Хуучирсан мэдээ: 2014.02.22-нд нийтлэгдсэн

Кардашианы хүүхдүүд брендтэй болно

Реалити шоугаар олны танил болж, шоу бизнест амжилттай яваа Кардашианы гэр бүлийнхэн дахин нэг шинэ бренд бий болгожээ. Тэд өөрсдийн бяцхан хүүхдүүдийнхээ нэрээр хүүхдийн хувцас хэрэглэлийн бүтээгдэхүүн гаргаж эхэллээ.

Уг хүүхдийн хувцасны коллекцид 0-5 насны хүүхдийн унтлагын хувцас, өмд цамц, гоёлын даашинз, хослол зэрэг багтаж байгаа ба ирэх гуравдугаар сараас эхлэн худалдаанд гарах аж.

Эдгээр хувцаснууд 15-30 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж