
Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын сүүлд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн багц төслүүд байсан байна. Иймд уг хуралд Тагнуулийн байгууллагын удирдлагууд болох Р.Болд, Д.Чулуунбаатар нар оролцож, гишүүдийн асуултанд хариулсан байна. Хуралдааны энэ хэсэг хаалттай үргэлжилсэн юм. Тагнуулын байгууллагын хууль гарч байгаатай холбогдуулан банкны хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжих боломжгүй гэж хуралдаанаар үзжээ. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хаалттай хуралдааны баримтыг мэдээлэх боломжгүй талаар мэдэгдсэн бөгөөд УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан ямар горимоор явах вэ гэдгээс хамаарч банкны хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжих боломжгүй болсон тухайд мэдээлэл өгч магадгүй гэлээ.
Б.Энхмандах