Анжелина Жоли Эквадорт очлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли Эквадорт очлоо

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: J. Bjorgvinsson

Анжелина Жоли Эквадор, Колумбийн хилийн ойролцоох алслагдсан  тосгодод очжээ. Жүжигчин эмэгтэй дүрвэгч хүүхэд болон эмэгтэйчүүд хэрхэн амьдарч байгааг нүдээр харах гэсэн ажээ. Эквадорын хилийн бүсэд олон тооны колумби дүрвэгсэд амьдардаг ба Жоли тэдний амьдралтай танилцан хоёр хоногийг тэнд өнгөрөөжээ. Албан ёсны баримтаар Эквадорт Колумбийн 50 мянган дүрвэгсэд амьдарч байна. Харин НҮБ-ын албан бус мэдээгээр тэдний тоо 170 мянга орчим гэнэ.  Нэртэй жүжигчин эмэгтэй НҮБ-ын сайн санааны элч бөгөөд энэ танилцах аяныхаа дараа Жоли тус орны лидер Рафаэль Корреа зэрэг албан тушаалтнуудтай уулзан дүрвэгсэдийн асуудлын талаар ярилцсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж