Төгөлдөр хуурчдын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Төгөлдөр хуурчдын уралдаан болно

Өнөөдөр “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан болох тухай Хөгжим, бүжгийн коллежоос хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү уралдааныг Соёл, спорт, аялал жуулчлалын яам  35 сая төгрөгөөр ивээн тэтгэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцуулахаар болсон гэнэ. Хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид “Азид Ф.Шопений нэрэмжит тэмцээн зохион байгуулагдаж байгаагүй” хэмээн онцолсон юм.

Олон улсын тэмцээнд ОХУ, БНСУ, БНХАУ-аас төгөлдөр хуурчид оролцож байгаа бөгөөд нийт 30 гаруй оролцогчтой тэмцээн байхаар төлөвлөжээ.

Б.ӨЛЗИЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж