Алена Заварзинагийн нөхөр Вик Уайлд
Вик Уайлд Хойд Америкт төрсөн хүн. Спортын карьераа АНУ-ын шигшээ багт эхэлсэн. 2011 онд Москвад дэлхийн цомын тэмцээнд ирсэн тэрээр оросын сноубордын тамирчин бүсгүй Алена Заварзинатай учирчээ. Тухайн үед Алена өвдөгний хүнд гэмтлээ эмчлүүлээд дасгал сургуульдаа ороод байсан юм. Улмаар залуус уулзах болж, Мексикт романтик аялал хийлээ. Дараа нь тэд гэрлэжээ.
Гэрлэснийхээ дараа Уайлд Оросын иргэн болж, шигшээ багт нь орсон байна. Үүний дараа Викийн спортын карьер улам дээшиллээ. “Би Оросын шигшээд амжилт гаргах гэж л ирсэн. Би шилдэг 16-д орно, шигшээ тоглолтод уралдана гэдэгтээ эргэлзээгүй” гэж хэлж байв. “Би сноудордоос хагацах гээгүй. Харин түүнийг АНУ-д үргэлжлүүлэх боломжгүй байсан юм” хэмээн Уайлд өөрийн шийдвэрээ тайлбарласан юм.
Тэрээр хэлснээ баталж Сочид Уайлд параллельгигант слаломын төрөлд аварга болсон юм. Мөн тэр өдөр эхнэр нь энэ төрлөөр олимпийн хүрэл медальтан болжээ. Өвлийн олимпийн тоглолтод нэгэн төрлөөр медаль авч байсан гэр бүлийн хосуудын тоог тэд нэмлээ. 2002 оны Солт-Лейк-Ситийн олимп дээр иймэрхүү амжилтийг биатлончид болох Рафаэль, Лив-Грете Пуаре хоёр гаргасан юм. Буухиад француз нөхөр нь хүрэл, норвеги эхнэр нь мөнгө авч байлаа.
“Новосибирскт намайг их архи уулгасан юм. Маш их архи уулгасан. Энэ талаар дурсах хэрэггүй биз дээ” гэж Вик Уайлд ярьж байлаа.
Алена Заварзина 2011 оны нэгдүгээр сард параллель гигант слаломын төрөлд дэлхийн аварга болсон юм. Дараа нь өвдгөндөө хүнд гэмтэл авсан байгаад дахин дасгал сургуульд гарсан үедээ хайртайгаа Москвад болсон дэлхийн цомын тэмцээн дээр учирчээ. Тэд гурван сараас эхлэн уулзаж байгаад долоон сард нь гэрлэжээ. Тэдний гэрлэлт нь Уайлдыг Оросын иргэн болгож, шигшээ багт нь бэхэлж өглөө. Үүнийг Аленагийн санаачлага байсан гэдэг.
Сочид Алена Заварзина өөрийн төрөлдөө хүрэл медаль авсан ба хэдэн минутын дараа түүний нөхөр мөн л энэ төрөлд алт аван баяр дээр нь баяр нэмжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР