“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн тун удахгүй тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа билээ. Түүний бие даасан “Монгол ээж” тоглолт гуравдугаар сарын 5, 6-нд “Аса” циркт болох юм. Тэгвэл “Харанга” хамтлагийнхан Монголын бүх эмэгтэйчүүдийг баярлуулахаар гуравдугаар сарын 8-нд "Blue sky tower"-ийн “Vegas Club”-т V.I.P тоглолтоо хийх болсноо албан ёсоор зарлалаа. Уг мэдээлэл нь тэдний фэнүүдийн хувьд бараг л “шок” байлаа.
Э.ТЭКҮ